Түүх

дэлгэрэнгүй
Монголын ард түмний “хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан Хорлоогийн Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-ны энэ өдөр Москвагийн тусгай эмнэлэгт таалал төгсчээ. Одоогоос 59 жилийн өмнөх энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” яаралтай хүргүүлж байжээ. Юун цагаан сар манатай “Маршалгүйгээр бид чинь яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө ихэр татан уйлалдаж байсан гэж аав маань ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэх явдлыг зогсоож “зөвхөн малчдын хүрээний баяр” болгосон түүхтэй. Тэрээр Москва руу эмчилгээнд ирэхийг сануулан удаа дараа дуудагдсаны эцэст дахин эргэж ирэхгүйгээ мэдэж байсан мэт хамаг бичиг цаасаа нэгд нэггүй янзлан сейфнийхээ түлхүүрийг хүртэл миний дараагийн хүнд өгөөрэй хэмээн туслахдаа захиж өгч үлдээж байсан гэж ярьдаг.
Тэртээ 70 гаруй жилийн өмнөөс манайд өрнөсөн их аллага хядлагыг бид л “хэлмэгдүүлэлт” гэж даруувтар дуугарсан хэвээрээ л байгаа болохоос биш тэрхүү аймшигт үйл явдлыг оросууд одоо “Төрийн аллага” гэж оноон нэрлэж байна. Лениний шадар Яков Свердловын хүргэн Ягодагаар 30-аад онд эхлүүлсэн их аллагыг Ежов гэгч үргэлжлүүлж Сталиныг нас барсны дараа 1953 онд Бериягаар дуусгаж байв. 1937 онд ЗХУ-д ганцхан жилийн дотор сая 500 мянган хүнийг баривчилж, 700 мянгыг нь шууд буудан алж байжээ. “Ардын дайснуудыг илчлэх, илрүүлэх, шүүх, тушаал гүйцэтгэх үйл ажиллагаанд тухайн үеийн ханшаар Зөвлөлт төр 75 сая рубль төсөвлөж, түүний заримыг нь манай улсын төсөвт суулгаж өгч байсан гэдэг. 1937 оны 5 сард маршал М.Тухачевскийг баривчилснаар Сталин арми дахь их цэвэрлэгээгээ эхэлсэн бол манайд яг хуулбар нь тэр зун Дэмид маршалд хор өгч алан армийнхны хэлмэгдүүлэлтээр явагдаж байж.
дэлгэрэнгүй
Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 30000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.
Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрэн(1206–1405) нь монгол газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Хамгийн хүчирхэг үедээ 33 сая километр квадрат газар нутгийг эзэлж ойролцоогоор 100 сая хүн амтай байв. Зөвхөн Британы эзэнт гүрэн газар нутгийн хэмжээгээр том байснаар Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгджээ. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Зүүн Азиас Зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэмшиж байв.
Монгол аймгуудын хооронд байнга явагдаж байсан өшөө хорсол авахын төлөөх тэмцэл нь түүнийг өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан улс орноо нэгтгэхэд чухал түлхэц болсон. Тухайлбал, Амбагай хаан: “Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арваг хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж хэлж, байхад Өэлүн эх: “Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана! Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна” гэж сургамжилдаг билээ.
Чингис хаан түүний залгамжлагч гурван их хаан Өгөөдэй (1229-1241), Гүюг (1246-1248), Мөнх (1251-1259) нар “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь, хол хэмээн бүү шантар, явбаас хүр юү, Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэдэг Чингисийн билэг сургаалийн дагуу хүнд хүчир их аян дайнууд хийж Солонгосоос Адриатын тэнгис Альпийн нуруу хүртэлх өргөн уудам нутагт Монголчууд ноёрхож эхэлжээ.
1. Тэмүүжин Монгол туургатныг нэгтгэсэн нь
Тэмүүжиний бага нас. Тэмүүжин 1162 онд одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар Есүхэй баатрын Өэлүн хатнаас төржээ.
Тэмүүжинг 9 настай байхад Есүхэй баатар Хонгирадын Дай-Сэцэний охин Бөртэтэй сүй тавьж, буцах замдаа Татаруудад хорлогдож нас баржээ. Өэлүн хатан хэдэн өнчин хүүхдийн хамт үлдэж, Есүхэйн захиргаанд байсан овог тайчууд аймагт дагаар оржээ. Есүхэйн хөрөнгө малаас зөвхөн 8 шарга морь, нэг оготор хонгор морьтой үлдсэн Өэлүн хатан хүүхдүүдээ мойл, гичгэнэ, мангираар тэжээж, хүүхдүүд нь том болохын хамт загас барьж, тарвага зурам агнаж эхээ тэжээж байсан. Өэлүн хатан хэдий ядуу зүдүү амьдарч байсан боловч хүүхдүүдээ жинхэнэ язгууртны ёсоор хүмүүжүүлж өсгөсөн.
Алтан ордны улсын эрх баригч хаад хэл, шашин, соёлын харилцан адилгүй олон угсаатныг нэгтгэн захирахдаа тэдгээрийг эвцэлдүүлэн зохицуулах төрийн бодлогыг чадамгай явуулснаар өөрийн ноёрхлыг 200 гаруй жил тогтоон барьж чадсаныг “Алтан Ордны улс” нэг сэдэвт зохиолд судлан харуулсан болно.
Евразийг дамнасан асар уудам газар нутагтай, олон угсаатныг нэгтгэсэн Монголын гүрний бүрэлдэхүүнд 1242 онд Алтан Ордны улс байгуулагдсан билээ.
дэлгэрэнгүйМөнх хааныг таалал төгссөний дараа түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нар хоёул өөрсдийгөө хаанд өргөмжилж, харилцан тэмцэлдэв. Энэ тэмцэлд Хубилай ялж, Монголын эзэнт гүрний хаан ширээг 1260 онд эзэлжээ. Түүний хувьд алтан ургийн бусад хан хөвгүүд ноцтой заналхийлж байсан учир Хархүрэм хотыг орхин цагаан хэрэмийн дотор шинэ нийслэл байгуулж, улсынхаа нэрийг ч “Их Юан” хэмээн зарласнаар Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгджээ.
Персээр төвлөн байгуулагдсан монголын анхны бие даасан энэ хаант улсыг Чингис хааны ач бөгөөд Толуйн III хүү Хүлэг /Хүлэгү, Хулагу/ байгуулжээ.
Персээр төвлөн байгуулагдсан монголын анхны бие даасан энэ хаант улсыг Чингис хааны ач бөгөөд Толуйн III хүү Хүлэг /Хүлэгү, Хулагу/ байгуулжээ.
1265 онд Хүлэг хан тэнгэрт халих үед Эл хант улсын нутаг дэвсгэр нь Иран, Ирак, Азербайжан, Афганистан /Балх мужаас бусад нь/, Арран, Ширван /одоогийн Узбекстан/ Курд, Дээд Месопотами буюу Жезира, Рум буюу Бага Азийн баруун хэсгийг хамарч байв.
дэлгэрэнгүй