fizik
2012-02-04
shine fizickiiin bodlog uud hariataigaa
А. ДҮҮРГИЙН ОЛИМПИАД
А. 7-р анги

23.1
 Дээрх зурагт мөсөн дээр элс асгаж температурыг хэмжсэн хэмжилтийг дараалуулан үзүүлэв.
Мөсний анхны температур хэд байсан бэ?
Мөстэй элсний температур хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Уг процессын хамгийн бага температур хэд вэ?
Энд ямар үзэгдэл болж байна вэ?
Яагаад өвөл зам дээр элс асгадаг вэ?

23.2
Бат дэвтрийнхээ булангаас  баруун тийш 8 нүд, урагш 6 нүд шилжүүлэн зурав. Зурахдаа тус тус 2 с зарцуулсан. Харин Цэцгээ Батын зурсан шугамын эхний эцсийн цэгийг холбосон хэрчмийг  цааш үргэлжлүүлэн 3 см зурж төгсгөлд нь цэцэг хатгав.
a. Батын үзэг баруун ба урагшаа тус тус ямар хурдтай хөдөлсөн бэ?
b. Цэцэг дэвтрийн булангаас ямар зайд байгаа вэ?

23.3
 Хааш хаашаа  1 см  модон шоог эзэлхүүнийг нь 1000 дахин өсгөв.  Жижиг модон шооны масс ба том шооны талын уртыг ол. Модны нягт 700 кг/м3

23.4 Халбаганы гадна дотор талын алинд нь дандаа багассан зөв дүрс үүсдэг вэ?
a.Энэ нь ямар тольтой адилхан вэ?
b.Дүрсийг нь байгуулж үзүүлнэ үү?
А. 8-р анги
 
 
Зураг 23.5
Дээрх 23.5  зурагт хийсэн хэмжилтийн утгыг ол. Элсний налуу  зурагт байгаагаас өөр өнцгөөр байж болох уу? Учрыг тайлбарлана уу. Хэрэв элсэн налуугаар өөд нь биеийг чирч гаргавал ашигт үйлийн коэффициент хэд вэ?
 Тэгшхэн газарт хэвтэж байгаа 2 м урттай  модыг /нэгэн төрөл биш саваа/ хоёр үзүүрээс нь ээлжлэн өргөв. Баруун үзүүрээс өргөхөд 100 Н, зүүн үзүүрээс өргөхөд 400 Н хүч шаардагдав. Энэ модны хүндийн төв баруун  үзүүрээс ямар зайд байгаа вэ?  Модны массыг ол. Хүндийн хүчний хурдатгал 10 Н/м.
Зураг 23.7-т үзүүлсэн хэлхээний ЦХХ нь 3 В, r = 0,8 Ом, R1=2 Ом, R2= 8 Ом болно.
    a. Эсэргүүцэл тус  бүрээр гүйх гүйдлийн хүчийг ол.
    b. R1 эсэргүүцэл дээр ялгарах чадлыг ол.
    c. ЦХХ дээр хичнээн хэмжээний чадал ялгарах вэ?        
                                            Зураг 23.7
Дулаан тусгаарлагдсан хоёр сав байна. Нэгдүгээрт нь 5 л 60 0С температуртай, хоёрдугаарт нь 1 л 20 0С температуртай ус байв. Нэгдүгээр савнаас хэсэг усыг 2-р сав руу хийж дулааны тэнцвэр тогтсны дараа хоёр саванд усны эзэлхүүн нь анхных шиг байхаар буцаан хийв. Тэдгээрийн температурууд ижилхэн 59 0С болсон бол хичнээн хэмжээний ус юүлсэн бэ?
Галт тэрэгний урт 120 м бөгөөд гүүрээр 180 км/ц хурдтай хөдлөв. Хэрэв гүүрний урт 480 м бол галт тэрэг ямар хугацаанд гүүрийг гатлах вэ?

А. 9-р анги
 Туршилтын зураг 23.10 - ийг үзээд дараах асуултуудад хариулна уу.
a. Ямар ямар хэрэглэгдэхүүн байна вэ?
b. Юу ажиглагдаж байна вэ?
c. Хэлхээг салгавал юу болох вэ?
d. Туухайг ямар хүч тогтоон барьж байна вэ?
e. Энэ ямар үзэгдэл вэ?
f. Энергийн ямар ямар хувирал болж байна вэ?

Дулаан тусгаарлагдсан хоёр сав байна. Нэгдүгээрт нь 5 л 60 0С температуртай, хоёрдугаарт нь 1 л 20 0С температуртай ус байв. Нэгдүгээр савнаас хэсэг усыг 2-р сав руу хийж дулааны тэнцвэр тогтсны дараа хоёр саванд усны эзэлхүүн нь анхных шиг байхаар буцаан хийв. Тэдгээрийн температурууд ижилхэн 59 0С болсон бол хичнээн хэмжээний ус юүлсэн бэ?
 Зураг 23.12 үзүүлсэн 2L урттай М масстай саваа шалтай 300 өнцөг үүсгэнэ. Хана гөлгөр ба шал савааны хоорондох үрэлтийн коэффициент µ болно. Шалнаас ямар Х зайд m масстай ачааг зүүвэл саваа гулсаж эхлэх вэ?
Хоёр автомашин  ба хуулиар хөдөлсөн. Хугацааны тухайн агшин дах  нэгдүгээр машин орших байрыг х1 ба харин хоёрдугаар машины орших цэгийг х2=0 гэж тэмдэглэсэн. Тэдгээр хоёр машины уулзах х цэгийн байрлал ба хугацааг ол
А. 10-р анги
А ба В машин АК ба ВР чиглэлд хөдөлнө. Хурд нь v1 ба v2 бол машинууд ойртох хамгийн бага зайг ол.


φ1 потенциалтай болтол цэнэглэгдсэн r1 радиустай металл бөмбөрцөг нь  r2 радиустай нимгэн хана бүхий дамжуулагч бөмбөлөг дотор оршино. Дамжуулагч утсаар холбосны дараа гаднах бөмбөрцгийн потенциалыг ол.

M масстай r радиустай гаригийг μ моль масстай хийнээс тогтсон тогтмол нягттай атмосфер бүрхэнэ. Хэрэв атмосферийн зузаан h-тай тэнцүү (h<
Хоёр одны масс нь m1 ба m2 , тэдгээрийн хоорондох зай нь l болно. Тэдгээрийн төвийг тойрон дугуй орбитоор эргэх үеийг ол.

А. 11-р анги
Стакан ус дотор хичнээн молекул байгаа вэ?

Дугуй хоолойноос ус босоо чиглэлээр гоожиж байсан бөгөөд түүний диаметр d=2 мм, түүнээс доош l=20 мм зайд урсгалын диаметр n=1.5 дахин бага байв. Нэг секундэд урсан өнгөрөх усны хэмжээг ол.

М моляр масстай хий ижил хэвтээ хавтангуудын завсар Р даралтанд оршино. Хийн температур доод хавтангийн Т1- ээс дээд хавтангийн Т2 хүртэл шугаман хуулиар өсжээ. Хийн эзэлхүүн V бол түүний массыг ол. Гарсан үр дүнг Т1- = Т2   үед шинжил.

Тогтмол гүйдлийн соронзон оронд АВСD металл хүрээ оршино.
CD талыг тойруулан бүтэн нэг эргүүлэх
AD –ийн дагуу паралеллээр жигд зөөх
Хүрээг шинэ байрлалд шилжүүлэх хугацаа хоёр тохиолдолд ижил байсан бол аль тохиолдолд илүү дулаан ялгарах вэ?



 



А. Багш ангилал
r радиустай, m масстай дугуйн тэнхлэгт холбогдсон үл сунах оосорноос дугуйн хавтгайд орших хэвтээ чигт татав. Дугуй нь хоорондоо l зайтай (l<
Төгсгөлгүй урт шулуун утас l=0.4 мкКл/м шугаман нягттайгаар жигд цэнэглэгдсэн. Хэрэв В цэг нь А цэгтэй харьцангуй утаснаас η=2 дахин хол зайд байгаа бол А ба В цэгийн потенциалын ялгаврыг ол.

а радиустай савангийн хөөс дээр в радиустай хөөс тавьжээ. в<а үед тэдгээрийг тусгаарласан гадаргын муруйлтын радиусыг ол. Гадаргууд огтлолцох цэг дээр тэдгээрийн хоорондох өнцгийг ол.

Гэрлийн хугарлын хуулийг хугарсан цацрагийн нэгж вектор, туссан цацрагийн нэгж вектор, гадаргын нэгж векторуудаар илэрхийл.

Б.АЙМАГ БА ХОТЫН ОЛИМПИАД
Жич: 9 , 11 , багшийн олимпиадын материал аймаг хотод адилхан байсан ба 7, 8, 10-р ангийн материал зөвхөн хотод тавигдсан болно.
Б. 7-р анги
Туршилт бодлого
Бичлэгийг анхааралтай үзнэ үү. Дараах асуултуудад хариулна уу?
Анх хэдэн өнгийн гэрэл харагдаж байна вэ?
Гэрлүүд огтлолцоход ямар ямар өнгө үүсч байна вэ?
 Шар өнгө яаж үүсч байна вэ?
Нарнаас ямар өнгийн гэрэл гарч байна вэ? Түүнийгээ нотлоно уу?

Хоёр хүүхэд гудамжны булан В цэгээс нэгэн зэрэг гарч 4 минутын дараа А цэгт уулзжээ. Бат ВА-гийн дагуу харин Зулаа ВС ба СА-гийн дагуу тус тус тогтмол хурдаар явсан. Тэр хоёр зөрөлдөж явсан бол ямар хугацааны дараа дахин А цэгт уулзах вэ?
Цахилгаан
4 ижил чийдэнг үүсгэгчид хэрхэн холбовол хамгийн тод асах вэ? Учрыг тайлбарлана уу.
Дулаан
Хотын утаа ихсэж байгаа өнөө үед байшингийн температурыг тогтмол хүн амьдрахад зохистой байлгахын тулд яах хэрэгтэй вэ? Энэ нь юуг багасгана гэж та бодож байна вэ?
Манай хотод сүүлийн үед зарим баригдсан байшингийн ан цав үүссэний шалтгааныг дулааны үзэгдэлтэй холбон тайлбарлана уу?
Удаан жил болсон данхны гагнаас яагаад салдаг вэ?  

Б. 8-р анги
Туршилт бодлого
Бичлэгийг анхааралтай үзнэ үү. Дараах асуултуудад хариулна уу?
Туршилтын багажийн бүтцийг тайлбарлана уу?
Яагаад саанууд сарвайсан бэ?
Яагаад саанууд сарвайхаа больсон бэ?
Сүүлд юу ажигласан бэ?
Яагаад энэ үед саанууд сарвайхаа больсон бэ?

Эзэлхүүн
 Бассейн  зурагт үзүүлсэн шиг ёроолтой ба 50 м урттай , 20 м өргөнтэй.  12.5 м тутамд ёроол нь 1 м- ээр доошлоно. Хуурай бассейн руу 1 минутанд 1000 л усыг юүлж байгаа бол ёроолоос дээш усны түвшний өндөр хугацаанаас хамаарах график байгуул.
 Даралт  
Том саван дотор жижиг сав зурагт үзүүлсэнээр байрлуулжээ. Жижиг савны ёроолд зөвхөн босоо чиглэлийн дагуу хөдлөх боломжтой d =21 см өндөртэй цилиндр бие оршино. Гадна саванд спирт, доторх саванд ус байх үед тэнцвэрт оршино. Усны мандлаас ямар зайд биеийн дээд тал орших вэ? цилиндрийн нягт 600 кг/ м3 ,  усны нягт 1000 кг/ м3 ,  спиртийн нягт 790 кг/ м3
Цахилгаан
Тус бүр 20 Ом , 10 Ом, 40 Ом, 80 Ом  эсэргүүцлүүдийг 12 В-ийн 5 Ом дотоод эсэргүүцэлтэй үүсгэгчид хэрхэн холбовол эсэргүүцлүүд дээр ялгарч байгаа нийт дулаан хамгийн их байх вэ? Үүнийг олно уу?
 Б. 9-р анги
Гурван ижилхэн жингүй саваа ижил өндөрт орших А ба В цэгтэй нугасаар холбогдоно. Эдгээр цэгүүдийн хоорондох зай савааны уртаас хоёр дахин их. С нугасанд m масстай ачаа зүүжээ. CD саваа хэвтээ байхын тулд D нугасанд хамгийн багадаа ямар хэмжээний хүч үйлчлэх хэрэгтэй вэ? (4 оноо)

Резисторуудын алийг нь богино холбовол А ба В цэгүүдийн хоорондох эсэргүүцэл хамгийн ихээр өөрчлөгдөх вэ (5 оноо)
 
3m, 4m ба 5m масстай гурван жижиг бие R радиустай үл хөдлөх, гөлгөр хагас бөмбөлөг аяганы дотор гурван өөр цэгт бэхлэгдсэн байна. Аяганы амсар хэвтээ байрлана. Хугацааны нэг агшинд биесийг суллана. Биес абсолют харимхай биш мөргөлдөх бөгөөд хоорондоо наалдаж цааш хамт хөдөлнө. Хамгийн ихдээ ямар хэмжээний дулааны энерги ялгарах боломжтой вэ? Биесийн анхны байрлал ямар байх үед энэ боломжтой вэ? (5 оноо)

Үд дундын үед чанх зүүн хойшоо чиглэн фургон машин явж байв. Фургоны арын хананд замын хажуугийн модны сүүдэр тусаж өнгөрнө. Модны сүүдэр арын хананы нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү диагоналын дагуу 0.1 с  -д өнгөрсөн бол энэхүү сүүдрийн хөдөлгөөнийг  дүрслэн зур. Машины хурд ба нарны хөөрсөн өндрийг ол (нарны өндрийг хэвтээ гадаргаас дээш өнцгөөр хэмждэг). Машины арын хананы өндөр 2.5 м, өргөн 1.5 м. ( 5 оноо)

Юмтай холихгүйгээр саванд хийсэн халуун цайг хөргөхийн тулд  ямар ямар арга хэмжээ авах вэ? Хийсэн үйлдэл бүрээ физикийн мэдлэгээ ашиглан тайлбарлан бичнэ үү. Чамд шаардлагатай бүх материал бэлэн өгөгдсөн гэж бод. (үндэслэлтэй санаа бүхэнд 0.5 оноо. макс 5 оноо)
Б. 10-р анги
Механик
Хэвтээ чиглэлд   хурдтай нисч байгаа нисдэг тэрэгнээс H өндрөөс ачаа унагав. Ямар өндөрт ачаа хэвтээ чигт α өнцөг үүсгэн хөдлөх вэ? Тухайн өндөр дэх муруйлтын радиус R ямар байх вэ? Дэлхий дээр ачаа унах агшинд онгоц ба ачаа хоёрын хоорондох зай ямар болох вэ?
Молекул физик
Дулаан тусгаарлагдсан саванд орших нэг атомт хийг М масстай бүлүүрээр таглав. Саван дотор N чадалтай халаагуур залгахад бүлүүр аажмаар дээшилсэн. Бүлүүр анхны байрлалаас H өндөрт ямар хугацааны дараа хүрэх вэ? Бүлүүрийн дулаан багтаамж ба үрэлтийг тооцохгүй. Атмосферийн даралтыг тооцомгүй бага гэж үз.
Цахилгаан статик
Дэлхийн гадарга дээр цахилгаан орны хүчлэг E1 =120 В/м ба h= 1,5 км өндөрт E2 =25 В/м байв. Атмосфер дах цэнэгийн нягт тогтмол, хүчлэгийн вектор нь дэлхийн гадаргад перпендикуляр. Дэлхийн гадаргаас h өндөр хүртэл атмосфер хичнээн хэмжээний цэнэг байгаа вэ?
Туршилт бодлого
Монгол төмсөнд хөнгөнцагаан ба зэс биетийг дүрж үзүүрүүдийг гальванометрт холбоход 0,8 В хүчдэл гаргадаг.
Хоёр төмсийг яаж холбовол 1,5 В-оос багагүй хүчдэл үүсгэх вэ?
Хэрвээ төмсөөр 1,5 В хүчдэл гаргаж чаддаг бол бид яагаад өдөр тутамдаа зайны оронд ийм төмсөн бэлдцийг ашиглахгүй байна вэ?
Ийм бэлдцийг ахуйдаа ашиглая гэвэл яавал зохих вэ?
Тэнцвэр
Шатыг хана түшүүлэн тавив. Шалтай ямар өнцөг үүсгэн шат тэнцвэрт орох вэ? шат шалны хоорондох үрэлтийн коэффициент µ2 , шат хананы хоорондох үрэлтийн коэффициент µ1 , шатны масс m, урт  болно.
 Б. 11-р анги
d=4 cм зузаантай, n=1.5 хугарлын илтгэгчтэй шилэн ялтас дээр  долгионы урттай дан өнгийн гэрлийн цацраг  өнцгөөр тусав. Шилний дээд гадаргаас ойсон 1 цацраг ба доод гадаргаас ойж дээд гадаргаар нэвтэрсэн 2 цацрагийг зурагт үзүүлжээ.  
a. 1 ба 2 цацрагийн хоорондох хамгийн ойр зайг ол.
b. 1 ба 2 цацрагийн оптик замын ялгаврыг ол. Нэмэлт мэдээлэл: Гэрэл оптик нягт орчноос ойхдоо  хэмжээгээр фазаа өөрчилдөг. Үүнийг цацраг   илүү зам явна гэж үздэг. Оптик зам гэж хугарлын илтгэгчийг геометр замаар үржүүлсэн үржвэрийг хэлнэ.  

 Шуудан түгээгүүрийн ачаа буулгах хоолойн нэг төгсгөл нь 1.6 м радиустай тойргийн хэсэг болно. Хоолойн А цэгээс 0.2 кг масстай жижиг ачааг тайван байдлаас гулсуулж эхэлнэ. Ачаа В цэгт ирэх үедээ 4.8 м/с хурдтай болсон байв. В цэгээс цааш хэвтээ гадаргаар 3 м зам яваад С цэгт хүрч зогсов.
а. Хэвтээ гадаргын үрэлтийн коэффициентийг ол.
в. А цэгээс В цэг хүртэлх хэсэгт үрэлтэд зарцуулсан ажлыг ол. 4 оноо)
Цуглуулагч линзийн фокусын зай , линзээс бие хүртэлх зай , линзээс дэлгэц хүртэлх зай  гурав дараах томьёогоор холбогддог.


Эндээс үзэхэд линзээс бие хүртэлх зай  ( -г өөрчлөхөд тод дүрс гаргаж авахын тулд дэлгэцийг шилжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Биеэс дэлгэц хүртэлх    зайн хамгийн бага утгыг ол. Энэ үед дүрсийн хэмжээ ба биеийн хэмжээний харьцаа ямар байх вэ?     Гаргасан үр дүнгээ зургаар илэрхийлнэ үү.
Хийлийн эгшиглэхийг бид мэдэх билээ. Хийлийн үндсэн хэсэг нь цар, иш, 4 чавхдас, чих,    тэвх, нум зэргээс тогтдог. Хийл зэрэг утсан хөгжим дээр физикийн хичээлээр үзсэн ямар ямар физик үзэгдлүүд ажиглагддаг, түүний учир шалтгааны тухай бичнэ үү.     
Цуваа холбогдсон  эсэргүүцэлтэй резистор,  индукцлэлтэй ороомог,  багтаамжтай конденсатораас тогтох хэлбэлзлийн хүрээнд унтрах хэлбэлзэл үүсгэв. Тодорхой хугацааны дараа хүрээн дэх гүйдлийн далайц утгаас  утга хүртэл багасав. Энэ хугацаанд резистор дээр ямар хэмжээний дулааны энерги ялгарах вэ?  
Б. Багш нар
Данийн физикч Рёмер телескоп ашиглаж Бархасбадийн дагуул Ио –гийн хиртэлт давтагдах хугацааг урт хугацааны турш хэмжиж гэрлийн хурдны эрэмбийг тогтоосон байдаг. Үүнийг хамгийн анхны гэрлийн хурд төсгөлөг болохыг харуулсан одон орны хэмжилт гэж нэрлэдэг. Түүний дэвшүүлсэн физик санаа юу байсан бэ?

Зуны халуунд тракторын нүргэлэх чимээ ч муу сонсогддог атал, өвлийн хүйтэнд голын хөндийд шивнээ яриа ч маш тод сонсогддог гэж хөдөөний малчид ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ? Үзэгдлийн учир шалтгааныг зургаар дүрсэлж, үндэслэлээ тайлбарлана уу  (5 оноо)

Их түймрийн улмаас нарнаас ирэх хэт улаан туяанаас бусад бүх туяаг бараг бүгдийг нь шингээдэг утаа, тортогны нимгэн давхарга дэлхийн агаар мандлын дээд хэсэгт нэлэнхүйдээ үүссэн гэж бодъё. Хэрэв одоо дэлхийн агаар мандлын дундаж температур 300 К байгаа гэж үзвэл түймрийн дараа ямар температур тогтох вэ? Дулааны тэнцвэрийн төлөвт аливаа бие нэгж гадаргаасаа өөрийн температурын дөрвөн зэрэгтэд пропорционал  энергийг цацаргалтаар алддаг (Стефан -Больцманы хууль) гэдгийг тооцно уу. Бага температуртай бие голчлон хэт улааны туяаг цацаргадаг. Ойлтыг тооцохгүй. (5 оноо)

 Ороомгийн хөндий рүү хийсэн цул зүрхэвч дэх хуйларсан цахилгаан гүйдлийг Фукогийн гүйдэл гэдэг. Энэ гүйдэл үүсэх механизмыг зургаар дүрсэлж тайлбарлана уу. (4 оноо)

Ус дамжуулах босоо хоолойн төгсгөлд  масстай ган цоргыг уян резин жиргэвчээр холбожээ. Усны урсгал ямар байх үед цорго хэвтээ байрлалтай байж чадах вэ? Цоргоны хөндлөн огтлолын талбай , урт нь . Үрэлтийн тооцохгүй. (5 оноо)    
 
    
Таазанд бэхэлсэн BC пүршнээс А ачааг AB утсаар зүүжээ. Хэлбэлзэл гармоник байхын тулд ачааны хэлбэлзлийн далайц ямар байх ёстой вэ? Ачааны масс  пүршний хат .  (3 оноо)    


В. УЛСЫН ОЛИМПИАД
В. 9-р анги
 
Онол
2 шарик тус бүр 10 см2 эзэлхүүнтэй. Доод шарик нь дээдэхээсээ хэд дахин хүнд байвал тэдгээрийг холбосон утасны татах хүч 1/80 Н үед дээд шарик нь талдаа ортол усанд дүрэгдэх вэ?


 М = 0,2 кг масстай жижиг бөмбөгийг h = 5 м урттай савааны оройд тавьжээ. Хэвтээ чиглэлд  = 500 м/с хурдтай хөдөлж байсан m = 0,01 кг масстай сум бөмбөгийн төвийг оноход бөмбөг газарт s = 20 м зайд унасан бол сум газарт савааны ёроолоос ямар зайд унах вэ? сумны кинетик энергийн хичнээн хувь нь сум бөмбөгийг нэвтлэх үед дулааны энергид хувирсан бэ? Агаарын эсэргүүцэл тооцохгүй. g = 10 м/с2


 масстай ус  масстай зэс калориметрт байна. Тэдгээрийн ерөнхий температур . Калориметр  рүү масстай температуртай мөсний хэлтэрхий хийжээ.
а. Тэнцвэрт төлөв тогтсоны дараа ус ба мөсний масс, температурыг тодорхойл. Бүхий л боломжит тохиолдлуудыг судал.
b. байх үед тэнцвэрт төлвийн параметрүүдийг тодорхойл. Энергийн алдагдлыг тооохгүй. Зэс, ус, мөсний хувийн дулаан багтаамж харгалзан мөсний хайлахын хувийн дулаан
 Зурагт үзүүлсэн цахилгаан хэлхээнд  эсэргүүцлүүд ,  ижилхэн идеал амперметр холбожээ. Хэлхээний А ба В үзүүрт  хүчдэлтэй тэжээл үүсгэгч залгажээ. Дараах даалгаваруудыг гүйцэтгэнэ үү.
Цахилгаан хэлхээнд холбосон амперметрүүдийн заалтыг тодорхойл.
амперметртэй – ын эсэргүүцэл цуваа залгавал амперметрүүдийн заалт ямар болох вэ?
b даалгаврын цахилгаан хэлхээг  залгасан гэвэл  эсэргүүцэл дээр ялгарах дулааны тоо хэмжээг тооцоолно уу?
 Цахилгаан хэлхээний ерөнхий чадал ямар байх вэ?
Гэрлийн параллель багц цацраг хагас цилиндр хэлбэрийн шилний гадаргуу дээр  өнцгөөр тусна. Шилний хугарлын илтгэгч . Цацрагууд цилиндр гадаргуугаар ямар өнцгөөр нэвтрэн гарах вэ?
Туршилт
Ажил хожих уу?
Ачааг h өндөрт гаргах ажлыг тодорхойлох.
Хэрэглэгдэх багаж:    Ацтай суурь, шугам, ачаа, динамометр
Ажлыг гүйцэтгэх дараалал
Шугамын нэг талыг ацтай суурь дээр тохож налуу хавтгай үүсгэнэ.
Ширээний тавцангаас ацан дээр тэгнэгдэн өргөгдсөн h өндөрийг ол. (0,1 оноо)
Уг өргөгсөн өндөр хүртэл ачааг динамометрээр жигд хурдтай өргөн гаргах Ааш ашигтай ажлыг ол. (0,3 оноо)
Жигд чирэхийн учрыг тайлбарлан бичнэ үү. (0,3 оноо)
_____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Налуу шугам дээгүүр ачааг динамометрээр жигд чирч урьд олсон өндөр хүртэл гаргах Абүх ажлыг ол.  Тус туршилтыг дахин 3 удаа давтан хийж дундаж ба харьцангуй алдаа зэргийг ол. (1,2 оноо)
 
№    S    ΔS=Si-Sду    F    ΔF=Fi-Fду    Абүх    Харьцангуй алдаа=        
1                               
2                               
3                               
4                               
Дундаж                            
Шугамын налуугын өнцгийг өөрчилж мөн дээрх туршилтыг давтан хийж, хэмжилт болон бодолтын хариуг хүснэгтэнд тэмдэглэ. (2,0 оноо)
 
Өнцөг    F (Н)    S (см)    Абүх  (Ж)    Абүх – Ааш        
                       
                       
                       
                       
                       
                       
                    
Дээрх хүснэгтээс ачааг яаж өргөх нь энергийн хувьд ашигтай байхыг тайлбарлан бичнэ үү. (0,6 оноо)
Налуу хавтгай ашиглах нь юунд хэрэгтэй вэ? Физикийн үүднээс тайлбарлан бичнэ үү. (0,5 оноо)

Бодисын хайлах температур ба хайлахын хувийн дулааныг тодорхойлох
Хэрэглэгдэх багаж
Хуваарьтай хуруу шил, халуун ус, бодис 2 ширхэг, миллиметрийн хуваарьтай цаас, термометр, аяга

Өгөгдсөн зүйлсийг ашиглан өгөгдсөн бодисын хайлах температур, нягт, хайлахын хувийн дулааныг олно уу.
Туршилт хийсэн аргачлал болон хэмжилт, түүний боловсруулалт, үр дүнг бичнэ үү. Нийт 5 оноо
Агаарын эсэргүүцлийг судлах (5 оноо)

Хөл бөмбөгчний булангаас өшиглөсөн бөмбөг саадгүй ниссээр  гоол оруулж чадах уу?
 
Хэрэглэгдэх багаж
Ном, хавтас /Налуу хавтгай/, Хуйлсан цаас, Утас, Скоч, миллиметрийн хуваарьтай цаас
Ажлыг гүйцэтгэх дараалал
Налуу хавтгай дээгүүр хуйлсан цаас өнхөрсөөр ширээнээс унахаар тохируулна. Ширээний ирмэгийн харалдаа доод цэгийг олж шалан дээр байх миллиметрийн хуваарьтай цаасан дээр тэмдэг тавина. Хэрхэн олсон аргаа зургаар илэрхийлж тайлбарлана уу.  (0,2 оноо)
Налуу хавтгай дээгүүр хуйлсан цаасыг өнхөрүүлэн унагаж хаашаа унаж байгааг ажиглан, зурж үзүүлнэ үү.  (0,5 оноо)
Налуу хавтгайн налалтын өнцөгийг хэд хэдэн тохиолдолд өөрчлөн мөн дээрх туршилтыг давтан хийж, ширээний ирмэгийн харалдаа доод цэгээс  хэмжилтийн утгуудыг тэмдэглэн, график байгуулна уу. (2,4 оноо)
 
                                                
                                            
 

Туршилтаас гарсан үр дүнгээ нэг өгүүлбэрээр дүгнэн бичнэ үү. (0,3 оноо)

Дээрх үр дүнг томьёолон бичнэ үү. (0,3 оноо)

Унаж байгаа цаасанд үйлчилж байгаа хүчийг зурж тэмдэглэнэ үү. (1,0 оноо)

 Хөл бөмбөгчний булангаас өшиглөсөн бөмбөг саадгүй ниссээр  гоол оруулж чадах уу? Учрыг тайлбарлана уу. (0,3 оноо)


Дархан дахь төмөрлөгийн үйлдвэр 2 төрлийн 10 маркийн цувимал төмөр үйлдвэрлэдэг.
Энэ үйлдвэрийн бэлдсэн металлын хувийн дулаан багтаамж тодорхойл.
Металлын нягтыг тодорхойлно уу.
Багаж хэрэгсэл: хувийн дулаан багтаамж ба нйгтыг тодорхойлох металл бэлдэц ,  хөшүүрэг , 105 г устай сав /калориметр/ , ус хийх сав, термометр, савтай уснууд, туухай, утас, хуваарьтай шугам, халуун ус
Гүйдлийн хүчийг хэмжих
Багаж материалууд:
 Дотоод эсэргүүцэл бүхий амперметр 1ш , Нихром утас – 1 ш , Холбогч утас – 1 ш , Шугам – 1 ш , Батарей /1,5 В/ - 1 ш   
Гүйцэтгэх туршилт
Өгөгдсөн багаж төхөөрөмжүүдээр цахилгаан хэлхээ угсарч     гүйдлийн хүчийг хэмж.
Угсарсан цахилгаан хэлхээнийхээ схемийг зурж хэмжилтээ бичиж тайлбарла.
Цахилгаан хэлхээний ерөнхий гүйдлийг тооцоолж гарга.  
Нихром  утасныхаа бүх эсэргүүцлийг олно уу.
В. 11-р анги
онол

Нэг   нөгөө нь  масстай, ижил радиустай хоёр тал цагирагийг гагнаж бүтэн цагираг хийн хэвтээ гадаргуу дээр босоо байрлуулжээ.
Цагирагийн төвд, хэвтээ чиглэлийн дагуу, хамгийн багадаа ямар  хурд  өгөхөд цагираг гулсахгүйгээр хагас эргэлт хийх вэ?
Хэрэв цагирагийг налуу гадаргуу дээр байрлуулсан бол цагираг тэнцвэртэй байхын тулд налуугийн өнцөг хамгийн ихдээ ямар байх боломжтой вэ?
Хэвтээ хавтгай дээр буй цагираг тэнцвэрийн байрлалынхаа орчимд хийх бага хэлбэлзэлийн үеийг ол. Хэрэв    ба  -ийг тэнцүү гэж үзвэл хэлбэлзлийн үе ямар болох вэ?
 

 моль нэг атомт идеал хий дээр Зураг 1-т үзүүлсэн (1-2-3-1) гэсэн цикл процессийг явуулжээ. (2-3) хэсэгт даралт эзэлхүүн нь хоорондоо шугаман хамааралтай байна. Энэ циклийн а.ү.к.-ийг тодорхойл. Хамгийн их ба хамгийн бага даралтуудын харьцаа k бөгөөд энэ харьцаа нь эзэлхүүний хувьд мөн адил байна.
Хэрэв тухайн хий дээр Зураг 2-т үзүүлсэн (1-2-3-1) циклийг явуулсан бол а.ү.к. нь ямар байх вэ? (2-3) хэсэг нь n тооны “гишгүүр”-тэй “шат” хэлбэртэй байх ба “гишгүүр” тус бүрийн хувьд даралт ба эзэлхүүн нь ижил тоо дахин өөрчлөгддөг гэж үзнэ. Хэрэв “гишгүүр”-ийн тоог хязгааргүй ихэсгэвэл а.ү.к. яаж өөрчлөгдөх вэ?
   
        Зураг 1                    Зураг 2


Хөгжмийн чавхдасны хэлбэлзэлийн давтамж f нь түүний урт L, чавхдасны төгсгөлүүдэд үйлчлэх хүч T болон чавхдасны нэгж уртад харгалзах масс -оос хамаардаг. Энэхүү  хамаарлыг хэмжээс (нэгж)-ийн анализ ашиглан тодорхойл. Өөрөөр хэлбэл  коэффициентуудын утгыг ол.

Жингүй дамжуулагч савааны нэг үзүүрт жижиг металл бөмбөлөгийг R=0.8 м радиус бүхий бөмбөрцөг гадаргууд шүргэж байхаар бэхлэв. Савааны нөгөө үзүүрийг бөмбөрцөгийн төв дээр байрласан эргэх боломжтой нугасанд бэхлэв. Металл бөмбөлөгийн гадаргуутай шүргэлцэж буй хэсэг болон нугасанд үрэлтгүй гэж үзэх ба гүйдэл дамжих боломжтой байна. Энэхүү системийг В=0.5 Тл индукцтэй нэгэн төрөл соронзон оронд (босоо чиглэлтэй) оруулж зурагт үзүүлсний дагуу гүйдэл үүсгэгчид холбов.
 Савааг тэнцвэрийн байрнаас нь хазайлгахад Амперийн хүчний улмаас эргэлдэж эхлэнэ. Савааны төгсгөлүүдийн хооронд үүсэх индукцын ц.х.х.-ийг эргэлтийн давтамж болон савааны хазайлтын өнцгөөс хамааруулан ол.
Хэрэв саваа  тогтмол давтамжтайгаар, босоо чиглэлтэй  өнцөг (үл өөрчлөгдөх) үүсгэн эргэж байсан бол энэхүү  өнцөг болон гүйдэл үүсгэгчийн ц.х.х-ийг ол.
 


Туршилт
Завсраас үүсэх дууны долгионы дифракц (5 оноо)





Хэрэглэгдэх зүйлс:
А-Гармоник дохионы генератор    
В-АС хувьсах гүйдлийн милливольтметр
С-Хэт авианы өсгөгч
D-Хэт авианы микрофон (улаан бүслүүртэй) үүсгэгч болгон хэрэглэнэ.
E-Хэт авианы микрофон (хөх бүслүүртэй) бүртгэгч болж хэрэглэнэ.  
F-Хөдөлгөөнгүй бэхлэгдсэн хаалт
G-хажуу тийш шилжих боломжтой хаалт
Туршилтын ажлын зорилго:
F ба G хоёр хаалтын хооронд үүсэх босоо завсар дээр 40 кГц –ийн давтамжтай дууны долгион тусгаж дифракци үүсгэнэ. Дифракцын төвийн максимумын өргөний хэмжээ саадын өргөнөөс хамаарах хамаарлыг судална.  
Гармоник дохионы генератор
Утга оруулах товчлуурууд
гаралтOutput

Shift

үндсэн дэлгэц
            
гаралт
давтамж тохируулах товчлуур
асаах
 


Тухайн давтамжийг гарган авах арга
 
Орныг урагш хойш нь шилжүүлэх
 
Жич: Багажийг хэрхэн ажиллуулахыг багшаар заалгаж болно шүү.
 Өсгөгч                                                                                                   
далайц тохируулагч
    Өсгөгчийн зөвхөн асаах товчлуурыг л ашиглана




унтраалга
AC милливольтметртэй холбогдох хэсэг

генератортой холбогдох хэсэг


Далайц тохируулагч бариулыг эргүүлж вольтметрийн заалтын ханаагүй утганд тавих хэрэгтэй.   
 AC Милливольтметр


унтраалга
хуваарь
утга сонгогч
тэг  хуваарь
тохируулагч
оролт
                                

Милливольтметрийн голын бариулыг эргүүлж, хэмжих хязгаарыг тохиромжтой мужид аваачна. Багажийг ажиллуулахдаа их хүчдэлийн мужид тавьж заалтыг нь эхэлж харна. Зүүний заалт нь хуваарийн хагасаас нь бага байвал хэмжих хязгаарыг бага хүчдэлийн муж  руу шилжүүлэхийг анхаарна уу. Заалтыг хэрхэн унших аргыг хянагч багшаар заалгаж болно.         
Ажил гүйцэтгэх дараалал:
Хэлхээг дээрх схемээр угсарна. Функцэн генераторыг асаасны дараа shift  товчлуурыг  ашиглан хувиарыг  kHz болгож ,4 болон 5 товчлууруудын  дээрх сумаар гаргах давтамжийн оронг сонгож  40 kHz утгыг гарган авна. Вольтметр болон өсгөгчийг асааж  саадны нүхний хэмжээг тохируулсны дараа генераторын output-ийг дарж дохиог гадагш гаргана.
Генератороос гарсан гармоник дохиог өсгөгчөөр дамжуулж улмаар дууны микрофонд өгч хэт авиа гаргана. Хэт авианы замд завсар тавьж түүнээс үүссэн дифракцалсан дууны эрчмийг бүртгэх микрофоноор хүлээн авч өсгөгчөөр дамжуулан вольтметрээр хэмжиж авна. Дифракцийн төвийн максимумын өргөнийг хэмжиж авна. Завсрын өргөнөөс дифракцийн төвийн максимумын өргөн хэрхэн хамаарах хамаарлыг судална.     
Үүний тулд D, E микрофон болон завсрын төв гурав нэг шулуун дээр байхаар байрлуулна. E бүртгэгчийг хажуу тийш шилжүүлэхэд вольтметрийн заалт өөрчлөгдөнө. Вольтметрийн хамгийн их утга заах максимум цэгээс эхлэн бүртгэгч микрофоноо хажуу тийш шилжүүлэх замаар анхны минимум ажиглагдах баруун зүүн талын  координатуудыг тэмдэглэж авна. Тэдгээрийн зөрүүгээр төвийн максимумын өргөн  тодорхойлогдоно. Нүхний өргөний нэг утганд  -ийг 3-аас доошгүй удаа хэмжиж дундаж утгыг ав. Завсрын өргөнийг 2,5 см-ээс 5 см–ийн хооронд хэд хэдэн утганд хэмжилт хийгээрэй.
 G-ийг хөдөлгөж нүхээ өргөсгөнө. Энэ бүхэндээ D-ийг мөн шилжүүлж нүхний төвд байхаар тогтоож туршилтыг хийгээрэй.
Даалгавар:
Завсраас бүртгэгчийн орших хавтгай хүртэлх зай   гэж тогтмол авна.
Дифракцийн 1-р максимумын дифракцын өнцөг  нь завсрын өргөн  ба дууны долгионы урт  -тай  холбоотой байдаг.  ба  –ээр  -ийг илэрхийл.
-ийн нэг утганд  ба  -ийг олж,  -ийг тооцоол.
-ийн хэд хэдэн утганд харгалзах  -ийг олж хүснэгтэд бич.
 үржвэрийг олж дууны долгионы урт -ийн дундаж утга болон алдааг тодорхойл.

Хэлбэлзлийн хүрээн дэх унтрах хэлбэлзэл
Зэрэгцээ холбогдсон индукцлэлийн ороомог L болон С конденсатор бүхий хэлхээг хэлбэлзлийн хүрээ гэж нэрлэдэг. (Зураг 1). Хэлбэлзлийн хүрээний конденсаторыг тодорхой утга хүртэл хүчдэлээр цэнэглээд орхивол цэнэг алдалтын гүйдэл L ороомгоор гүйснээс болж өөрийн индукцлэлийн Ц.Х.Х үүссэнээр конденсаторын цэнэг дууссан ч гүйдэл үргэлжлэн гүйсээр конденсаторыг сөрөг утгатай хүчдэлээр цэнэглэдэг. Индукцлэлийн Ц.Х.Х зогсмогц конденсаторт цэнэглэгдсэн сөрөг цэнэг эсрэг чиглэлд гүйдэл гүйлгэн цэнэгээ дахин алдах болно. Энэ нь улмаар өөрийгөө цэнэглэх мэтээр олон дахин давтагдах боловч конденсаторын цэнэглэгдэх хүчдэл өмнөх үеийнхээсээ багассаар яваандаа дуусна. Үүнийг хэлбэлзлийн хүрээн дэх унтрах хэлбэлзэл гэж нэрлэдэг. Энэхүү унтрах хэлбэлзлийн давтамж нь тогтмол байх бөгөөд үүнийг хувийн хэлбэлзлийн давтамж гэх ба унтралт нь экспоненциал хуулиар явагддаг. Хувийн хэлбэлзлийн давтамж нь индукцлэлийн хэмжээ болон конденсаторын багтаамж хоёроос хамаардаг. Индукцит эсрэг үйлчлэл болон багтаамжит эсрэг үйлчлэл нь тэнцэх үеийн давтамж дээр энэхүү унтрах хэлбэлзэл явагддаг.






Хэрэглэгдэх зүйлс
 
1    Хавтан дээр угсарсан хэлхээ (R,C,L –ээс тогтсон хэлхээ)    4    Холбогч утас       
2    Функцийн генератор    5    Тооны машин       
3    Осциллоскоп            

Даалгавар
Хэлхээний оролтонд функцийн генератороос 1kHz – ийн давтамжтай 2 вольт далайцтай тэгш өнцөгт импульсийг өгч хэлхээний гаралтыг осциллоскопын дэлгэцэнд гаргаж дүрсийг масштаблан зур
Осциллоскопын дэлгэцэн дээрх үр дүнгээс T үе, болон f0 давтамжийг тус тус ол.
R,C,L – ээс тогтсон хэлхээний ороомгийн индукцлэл L – ийг (Ороомгийн идэвхтэй эсэргүүцлийг тооцохгүй ) ол.
Унтрах хэлбэлзлийн анхны далайцын утга e (2.718281) тоо дахин буурах үеийн далайцад харгалзах хугацааг унтрах хугацаа td гэж нэрлэдэг. Энэ хугацааг ол
Хэлбэлзлийн хүрээний параметрүүд хэр зэрэг нарийвчлалтай тогтвор сайтай болохыг тодорхойлдог хэмжигдэхүүнийг чансаа (Q) гэж нэрлэдэг ба Q = ω td томёогоор тодорхойлогддог Q – г ол

Линзийн шинж чанарыг судлах
Хэрэглэгдэх зүйлс:
Цуглуулагч линз
Хэмжих шугам
Дэлгэц
Лаа буюу гэрэл үүсгэгч
Штатив
Шүдэнз
Графикийн цаас
калькулятор
Туршилтын дараалал
Штативтаа линзээ байрлуулж лааны бодит дүрсийг дэлгэц дээр үүсгэнэ.
Биеэс линз хүртэлх зай  ба линзээс дэлгэц хүртэлх зай  -ийг шугамаар хэмжиж авна.  
  ба  -ийн хамаарлын графикийг 8 –аас доошгүй цэгээр байгуул. Цэгүүдийг хамгийн тохиромжтой муруйгаар холбо. Муруйн тэгшитгэлийг ол.
Графикаа ашиглаж линзийн отик хүч ба фокусын зайг ол. Дундаж утга ба алдааг ол.    

 
Дарханы ХААИС-ын Ургамал Газар Тариалангийн Сургалт  Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн туршилтын талбайд Шийр – 6 ,  Завхан-35, Хонгор зэрэг төмсний 12 сортыг шинээр гаргаж авсан болон нутагшуулсан байна. Зарим төмс хэт томорсон , хэт халсан зэрэг шалтгаанаас голдоо хөндийтэй болсон байдаг. Энэ нь нэг төрлийн ургамлын халдваргүй өвчин гэж тооцогддог. Танд төмсний голын хөндийн эзэлхүүнийг олох шаардлага гарсан бол энэ асуудлыг яаж шийдэх вэ? Төмсний махлаг эдийн нягт нь голдоо хөндий гарснаас шалтгаалан  өөрчлөгдөхгүй гэж үзнэ.

Хэрэглэгдэх зүйлс: 2 ширхэг төмс /нэг нь голдоо нүхтэй/, саваа мод , оосор  утаснууд, устай сав, штатив, секундомер, мензурк    

Эргэвчийн шинж чанарыг судлах
Хэрэглэгдэх багаж: Туухай, утас, суурьтай эргэвч, динамометр
Гүйцэтгэх ажил: Дээрх багажуудыг ашиглан дараах даалгаваруудыг гүйцэтгэ
Утсанд ачааг зүүж хүндийн хүчийг тодорхойл   (0,2 оноо)
Эргэвчийг бэхлэн түүн дээгүүр ачаа зүүсэн утсаа тохож, утасны татах хүчийг өнцгөөс хамааруулан судал (0,5 оноо)
 

               

               

               

               

            
Ачааг доош жигд буулган хүчийг хэмжинэ үү?  Хэмжсэн аргаа бичнэ үү.         .................................. (0,3 оноо)
Ачаагаа жигд дээшлүүлэн хүчийг хэмжинэ үү?          .................................(0,2 оноо)
Туршилтаас ажигласан зүйлээ тайлбарлана уу? (0,5 оноо)

3 ба 4-р даалгаварыг баримжаалсан өнцгөөс хамааруулан судалж график байгуул  (0,6 оноо)
 

               

               

               

               

            
3 ба 4-р даалгаварыг массаас хамааруулан судал (0,5 оноо)
 

               

        
       

               

               

               
    
        
Туршилтаас дүгнэлт хийнэ үү?   (0,7 оноо)
Эргэвчийг утсаар ороож туршилтыг давтан хийнэ үү? Ажигласан зүйлээ тайлбарлан бичнэ үү? /эргэвчээ дахин нэмж ороох аргаар мөн туршилтыг давт/         (1,5оноо)
В. Багш нар
Онол

М масстай R радиустай бие   налуугийн өнцөгтэй налуугийн дагуу доош гулсахгүй өнхөрч (rolling smoothly) байв. Биеийн төвтэй харьцангуй инерцийн момент I.
А. Биеийн хөдөлгөөний хурдатгалыг ол.
В. Налуугийн өнцөг   300 , өндөр 1,2 м , өнхөрч буй бие М=60 кг  масстай, R радиустай нэг төрлийн бөмбөрцөг байх тохиолдолд хурдатгал болон налуугийн оройгоос ёроол хүрэх үеийн хурдыг ол. Бөмбөрцөгт үйлчлэх үрэлтийн хүчний хэмжээг тодорхойл.   
 
Босоогоор нь байрлуулсан цилиндр савны  огтлолын талбай . Агаарын температур , даралт  . Цилиндрийн өндөр  . цилиндр дотор агаарыг үрэлтгүй хөдлөх боломжтой жингүй бүлүүрээр таглаж дээр нь  кг ачаа тавьжээ. Бүлүүрийн хөдөлгөөний үед  процесс явагдсан байна. Дээш чиглэсэн тэнхлэг   авч эхийг цилиндрийн суурь дээр аваад дараах зүйлүүдийг тодорхойлно уу.
А. Тэнцвэрийн байр буюу бүлүүрийн хурдатгал тэг болох үеийн бүлүүрийн координат
В. Тэнцвэрийн байрыг дайрч гарах агшны температур
С. Бүлүүрийн боломжит хөдөлгөөний захын байрлалуудадын координат буюу хөдлөх муж
Дижитал камер.
хэмжээтэй  нийт Mpix ( 1 Mpix = 106 pixels, pixel нь цэг гэсэн үг) тооны цэгэн мэдрэгч (бүртгэгч) бүхий квадрат хэлбэр бүхий CCD chip-тэй зургийн дижитал аппарат байв. CCD chip гэдэг нь түүн дээр тусч буй гэрлийг мэдрэгч цэгүүдийн тор болно. Аппаратын фокусын зай   болно. Аппаратын тохируулгын ( 2 , 2.8 , 4 , 5.6 , 8 , 11, 16 , 22 ) тоонуудыг  F тоо гэе. Энэ нь фокусын зай ба линзний апертурын диаметрийн D – ийн харьцаагаар тодорхойлогддог бөгөөд F гэж тэмдэглэе. Ө.х  F = f / D
chip  дээр бүртгэгдсэн дүрсийн ялгагдах чадвар нь өгөгдсөн линзийн хувьд хамгийн сайндаа ( xmin )  ямар байх вэ? Xариултаа долгион урт  болон  F тоо F - ээр  илэрхийлж , =500 нм үед тоон утгыг ол.
Энэ оптимал ялгах чадварт таарсан, CCD chip - ийн цэгэн бүртгэгчийн тоо N –ийг Mpix нэгжээр илэрхийлж ол.
Заримдаа зурагчин апертур нь аль болох бага байх камер ашиглахыг  хүсдэг. Дээр өгөгдсөн chip-ийн хэмжээ ба фокусын зай бүхий N0 = 16 Mpix камертай байна гэж үзье. Дүрсийн чанар нь оптикоор хязгаарлагдахгүй байхын тулд F –ийн утгыг сонгох нь зохимжтой вэ?
Хүний нүд ойролцоогоор өнцгийг ялгах чадвартай ба ердийн фото принтер хамгийн багадаа 300 dpi (нэг инчэд 300 цэг ) хэвлэдэг бол хэвлэгдсэн зургийг нүднээс хамгийн багадаа ямар зайд баривал цэгүүдийг ялгаж харахгүй болох вэ?
Өгөгдөл: 1 inch =25.4 мм    1 arcsec = 2.91Ч10-4 рад
Аянга
Аянгийн маш хялбарчилсан загвар авч үзье. Үүлэнд хуралдсан цахилгаан статик цэнэгнээс аянга үүснэ. Үүлний доод хэсэг нь эерэгээр, дээд хэсэг нь сөргөөр цэнэглэгддэг байна. Мөн үүлэн доторхи газар сөргөөр цэнэглэгдэнэ. Агаар дахь цахилгаан орны хүчлэгийн утга тодорхой утгаас хэтрэхээр, өөрөөр хэлбэл молекулыг иончлох хэмжээнд хүрэхээр гээнт ниргэлгэ үүсч аянга цахилна. (current- гүйдэл, time - хугацаа)

Зураг 23.77 үүл ба газрын хооронд үүсэх аянгийн гүйдлийг идеалчлан хялбарчилж үзүүлсэн байдал.
Зурагт өгөгдсөн аянгийн гүйдлийн хугацааны хялбар хамаарал болон доорхи өгөгдлийг ашиглан асуултуудад хариулаарай.
Үүлний ёроолоос газар хүртлэх зай: h= 1км
Чийглэг агаарт ниргэлэг үүсэх хүчлэг Е0 = 300 кВ м-1
Жил бүр газарт буух аянгийн тоо 32 х 106
Дэлхийн нийт хүн ам 6.5 х 109
Аянгаар чөлөөлөгдөх нийт цэнэгийн хэмжээ Q -?
Аянга цахилах үеийн дундаж гүйдэл I -?
Жилийн бүх аянгийн энергийг цуглуулаад бүх хүнд ижил түгээе гэвэл та өөртөө ононгдох энергээр 100 Вт гэрлийг хичнээн удаан асааж чадах вэ?
Туршилт
Ирмэгээс үүсэх дууны долгионы дифракц (5 оноо)

Хэрэглэгдэх зүйлс:
А-Гармоник дохионы генератор    
В-АС хувьсах гүйдлийн милливольтметр
С-Хэт авианы өсгөгч
D-Хэт авианы микрофон (улаан бүслүүртэй) үүсгэгч болгон хэрэглэнэ.
E-Хэт авианы микрофон (хөх бүслүүртэй) бүртгэгч болж хэрэглэнэ.  
G-Хөдөлгөөнгүй бэхлэгдсэн хаалт
Туршилтын ажлын зорилго:
G хавтгайн ирмэг дээр 40 кГц –ийн давтамжтай дууны долгион тусгаж дифракц үүсгэнэ. Хавтгайн ирмэгээс дифракцалсан долгионы интерференцийг ажиглах, уг долгионы эрчим координатаас хамаарах хамаарлыг судлахад ажлын зорилго оршино.  
Гармоник дохионы генератор
Утга оруулах товчлуурууд
гаралтOutput

Shift

үндсэн дэлгэц
            
гаралт
давтамж тохируулах товчлуур
асаах
 


Тухайн давтамжийг гарган авах арга

 
Орныг урагш хойш нь шилжүүлэх
 
Жич: Багажийг хэрхэн ажиллуулахыг хянагч багшаар заалгаж болно шүү.
 Өсгөгч                                                                                                   
далайц тохируулагч
    Өсгөгчийн зөвхөн асаах товчлуурыг л ашиглана




унтраалга
AC милливольтметртэй холбогдох хэсэг

генератортой холбогдох хэсэг


Далайц тохируулагч бариулыг эргүүлж вольтметрийн заалтын ханаагүй утганд тавих хэрэгтэй.   
 AC Милливольтметр


унтраалга
хуваарь
утга сонгогч
тэг  хуваарь
тохируулагч
оролт
                                

Милливольтметрийн голын бариулыг эргүүлж, хэмжих хязгаарыг тохиромжтой мужид аваачна. Багажийг ажиллуулахдаа их хүчдэлийн мужид тавьж заалтыг нь эхэлж харна. Зүүний заалт нь хуваарийн хагасаас нь бага байвал хэмжих хязгаарыг бага хүчдэлийн муж  руу шилжүүлэхийг анхаарна уу. Заалтыг хэрхэн унших аргыг хянагч багшаар заалгаж болно.         
Ажил гүйцэтгэх дараалал:
Хэлхээг дээрх схемээр угсарна. Функцэн генераторыг асаасны дараа shift  товчлуурыг  ашиглан хувиарыг  kHz болгож ,4 болон 5 товчлууруудын  дээрх сумаар гаргах давтамжийн оронг сонгож  40 kHz утгыг гарган авна. Вольтметр болон өсгөгчийг асааж  саадны нүхний хэмжээг тохируулсны дараа генераторын output-ийг дарж дохиог гадагш гаргана.
 Генератороос гарсан гармоник дохиог өсгөгчөөр дамжуулж улмаар дууны микрофонд өгч хэт авиа гаргана. Хэт авианы замд хавтгай саад тавьж түүний ирмэгээс үүссэн дифракцалсан дууны эрчмийг бүртгэх микрофоноор хүлээн авч өсгөгчөөр дамжуулан вольтметрээр хэмжиж авна. Дифракцалсан долгионы интерференцийн зургийг хэмжиж гаргана. Дууны эрчим координатаас хамаарах хамаарлыг судална.     
Үүний тулд D, E микрофон болон хавтгай G саадын ирмэг гурав нэг шулуун дээр оршиж байхаар байрлуулна.
Ирмэгийн харалдаа хойд цэгт координатын эхийг авна. E бүртгэгчийг хажуу тийш нь шилжүүлэх замаар координатаас хамааруулан вольтметрийн заалт буюу долгионы эрчмийг хэмжинэ.

Зураг. Долгионы эрчим x координатаас
хамаарах хамаарлыг хэмжинэ.
Даалгавар:
Хавтгайгаас О цэг хүртэлх зай   гэж тогтмол байхаар тохируулна.
 хамаарлыг туршлагаар хэмжиж, хэмжилтээ дараах хэлбэрийн хүснэгтэд бичнэ үү. Жич: Энд хавтгайн ард үүсэх 2-3 максимумын хэлбэр дүрс тодорхой гаргаж графикаар дүрслэх ёстойг анхаарна уу.

 
X, cm                
            


 –ийн харьцаа авч хэмжилтээ нормчилно уу.
 буюу харьцангуй эрчим координатаас хамаарах хамаарлын график байгуулна уу.  
Харьцангуй эрчмийн  цэг дэх     утгыг ол.

Өсгөгч шил (10 оноо)
Хэрэглэгдэх зүйлс:
цуглуулагч линз
мм –ийн хуваарьтай цаас наасан хавтгай бие
шугам
штатив
Туршилтын ажлын зорилго:
Цуглуулагч линзийг өсгөдөг шил болгож ашиглах тохиолдолд хүний нүдэнд харагдах хуурмаг тод дүрсийн линзтэй харьцангуй байрлал нь линз ба биеийн хоорондох зайнаас мөн нүд ба линзийн хоорондох зайнаас хамаардаг эсэхийг судлах зорилготой.
 
Даалгавар:
Линзийн фокусын зай  -ийг олно. Үүний тулд линзээ штативт бэхэлж алсад байгаа бие (цонхны цаана орших байшин) –ийг тод дүрсийг дэлгэц дээр буулгаж линзээс дэлгэц хүртэлх зайг хэмжих замаар линзийн фокусын зайг олж болно. (1 оноо)
Дараа нь линзээ томруулдаг шил болгон хэрэглэж ойр байгаа биеийг (өгсөн хуваартай цаас) линзээр харж, биеэ нааш цааш хөдөлгөх замаар хуурмаг дүрсээ хамгийн тод болго. Энэ үед бие линзийн фокусын хаана байрлаж байгааг олж тогтоо. Линзээс бие хүртэлх зай -ийг шугамаар хэмжиж ол.
 ба  -ийн аль нь их байгааг олно уу. (1 оноо)
Одоо өмнөх тохиолдолдоо биеийг аажим шилжүүлж фокусын цэг рүү ойртуулж харагдаж буй хуурмаг дүрсийн байрлал, хэмжээ хэр өөрчлөгдөж байгааг ажигла. Линзийн томьёо ёсоор үед дүрс хязгааргүйд  шилжих ёстой. Мөн дүрсийн хэмжээ хязгааргүй томрох ёстой. Таны ажиглаж байгаа зүйл үүнтэй тохирч байна уу? Тохирохгүй байгаа бол яагаад ингээд байгааг тайлбарлана уу. (2 оноо)
Хуурмаг дүрс хамгийн тодрох байрлалын үед  ба -ийн утгаа ашиглаж линзийн томьёогоор дүрсийн байрлал  -ыг олно уу. (1 оноо)
Хуурмаг дүрс хангалттай тод байх  зайг ол. Энэ үед нүдээ линздээ аль болох ойр тулгаж байрлуулаарай. (0.5 +0.5 оноо)
 үед зайг өөрчилж өөрөөр хэлбэл нүдээ линзээс холдуулж дүрс тод хэвээр эсэхийг ажигла. Ямар үед дүрс тод болж байгааг ажиглана уу. Өөрийн ажиглалтаа товч бичээрэй. (1 оноо)
7 –р даалгаврыг   үед давтан хийнэ үү. 7 –р даалгавартай ижил байна уу? Өөрийн ажиглалтаа товч бичээрэй. Өөр байгаа бол учрыг тайлбарлана уу? (1 оноо)
Сунгасан гартаа линзээ бариад (энд харгалзах  зайг хэмжээрэй) ямар  зайд байгаа биеийн дүрс шууд харагдаж байснаа тонгорч харагдаж байгааг олно уу. Энэ дүрс тонгорох үзэгдлийн учрыг тайлбарлана уу. (2 оноо)
                        
Албадмал хэлбэлзэлийн резонансыг судлах (6 оноо)
Хэрэглэгдэх багаж
Дууны генератор
Миллиметрийн хуваарьтай дэлгэц (далайц хэмжих зориулалттай)
Штатив
Муфт, хавчаар
Индукцийн ороомог
Суурь         
Уян хатан хэлбэлзэгч төмөр бэхэлсэн хэлбэлзэгч ялтас          
Лазерийн гэрэл үүсгэгч
Зай        

Ажлыг гүйцэтгэх дараалал
Лазерийн гэрэл үүсгэгчийг зайнд холбож, асаан хэлбэлзэгч ялтасын дээр наасан толин ойлгогч дээр тусгана.
Ойлгогч дээрээс ойсон туяа цагаан дэлгэц дээр тусч байхаар тааруулна.
Генераторыг асаан хэлбэлзэгч ялтасын хувийн хэлбэлзлийн давтамжтай ойролцоо давтамж бүхий дохиог индукцын ороомогт өгнө.
Уян хатан хэлбэлзэгч ялтсын албадмал хэлбэлзэлийг дэлгэц дээр хэлбэлзэх лазерийн гэрлээр ажиглана. Ялтас индукцийн ороомгийн зүрхэвчинд хүрэлгүй хэлбэлзэж байхаар тохируулна.
Генератораас өгөх давтамжийг 0,1 – 0,2 Гц утгаар өөрчлөн 1 секундээс илүү хугацаагаар хүлээж тогтворжуулан, давтамж бүрт харгалзах лазерийн туяаны толбоны хэлбэлзлийн далайцыг хуваарьтай цаас ашиглан хэмжин авч график байгуулна.

Даалгавар
Албадмал хэлбэлзлийн давтамжаас ялтасын хэлбэлзлийн чадал P(ν)/Pmax хамаарах хамаарлыг графикаар дүрслэн үзүүл. (1 оноо)
 
Давтамж    Далайц    Чадал P(ν)    Нормчилогдсон утга  P(ν)/Pmax       
                

Резонансын давтамжийг ол. Резонансын муруйн давтамжийн хагас өргөн Δ ν= ν1(P/2)- ν2(P/2)  -ийг ол. (2 оноо)
Резонансын давтамжийг тухайн туршилт дээр тодорхойлон тайлбарла. (1 оноо)
Давтамжаас хамаарсан график дээрх хамаарлын дүрсийн хэлбэр, нугалаа бүрийн физик утгыг тайлбарлан бичнэ үү. (1 оноо)
Тухайн системд Резонансын үед энергийн хувирал хэрхэн явагдаж байгааг тайлбарлана уу. (2 оноо)

Сургалтын шулуутгагчийг судлах
Хэрэглэгдэх багаж
Физикийн кабинетийн цахилгаан шит
Сургуулийн сургалтын шулуутгагч
Тестер         

Ажлыг гүйцэтгэх дараалал
Физикийн кабинетийн цахилгаан шитийг ажиглаж эд ангиудыг нэрлэн бичих ба схемийг зурах
Сургалтын шулуутгагчийн деталлуудыг тестрээр хэмжиж тодорхойлох
Сургалтын шулуутгагчийн цахилгаан схемийг зурах
Цахилгаан схемийн зангилаа бүр дээрх хүчдэл хугацаанаас хамаарсан графикуудыг зурах.

Даалгавар 1.
Физикийн кабинетийн ханын цахилгаан шитийг ажиглаж, түүнд байгаа эд ангиудыг тоочин бичнэ үү. (0,5 оноо)

    ____________________________        ______________________________
    ____________________________        ______________________________
    ____________________________        ______________________________
    ____________________________        ______________________________
    ____________________________        ______________________________

Тус цахилгаан шитийн цахилгаан схемийг зурна уу. ( 1,5 оноо)

Даалгавар 2.
Сургалтын шулуутгагчид орсон деталлуудыг ажиглаж, энэ байгууламжид ямар үүрэгтэй оролцож байгааг бичнэ үү. (0,5 оноо)
 
№    Деталлийн нэр    Гүйцэтгэх үүрэг       
               
               
               
               
            

Тус шулуутгагчийн цахилгаан схемийг зурна уу. (0,8 оноо)

Цахилгаан схемийн зангилааны цэг бүр дээр хүчдэл хугацаанаас хамаарах графикийг зурж, учрыг тайлбарлан бичнэ үү. (0,7 оноо)




Comments

hicheel

Сүүлийн бичлэгүүд

. shine fizickiiin bodlog uud hariataigaa
. shuleg
. shuleg
. shuleg
. shuleg
. soriluud
. big bang
. banzai
. түүх
. их сорил
. Философийн тухай
. График дизайн
. sin -ын теорем
. Газарзүй
. газарзүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax