fizik
|
Ангилал: газарзүй
Газарзүй газар хөдлөлтийн тухай  Хүн төрөлхтний аж амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшгийн эн тэргүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм. Зуд турхан, ган гачиг, үер ус боллоо гэхэд хэсэг бусагхан нутгийг л хамраад өнгөрдгөөс бус хүн зоны сэтгэл зүй, амь амьдралыг газар хөдлөлт шиг тэр чигээр нь хоосруулаад одох нь барагтай л бол үгүй. Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байгаа болно. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно. дэлгэрэнгүйЦунами гэж юу вэ?  Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами хэрхэн бий болдог вэ? Цунами нь далайн ёроолд тохиолдох гэнэтийн хөдөлгөөнөөр нөхцөлдсөн том хэмжээний далайн давалгаа юм. Энэхүү гэнэтийн хөдөлгөөн нь газар хөдлөл, хүчтэй галт уулын дэлбэрэлт болон усан доорхи хөрсний гулсалт зэргээс уламжлалтай байдаг. Томоохон хэмжээний солирын бөмбөгдөлт нь мөн цунами бий болгох боломжтой. Цунами ихээхэн хурдтайгаар задгай тэнгис рүү орж ирэх бөгөөд асар том хэмжээний үхлийн аюул бүхий давалгааг эрэг орчмын гүехэн усанд бий болгодог. Ихэнхи цунами нь плитүүдийн нүүлтийн хүчээр далайн плитүүд манти уруу шурган ордог бүс буюу субдукцийн бүсэнд бий болсон газар хөдлөлийн нөлөөгөөр бий болдог. Шурган орж байгаа плит болон түүний дээгүүр нүүж байгаа томоохон хэмжээний плитүүдийн хооронд үрэлт бий болдог. Энэхүү үрэлт нь субдукцийн хурдыг сааруулж плитүүдийг хооронд нь гацааж байдаг. Энэ гацсан байдал нь плитийг манти уруу дарах бөгөөд үүний нөлөөгөөр дээгүүр нь нүүж буй хэсэгт аажимаар хэв гажилт бий болж эхэлдэг. дэлгэрэнгүйГараг эрхэсийн Монгол нэр  Тигр Еврафт мөрний үржил шимт газар соёолсон эртний Мeсoпатамийн соёлд анхлан долоо хоногийн өдрийг тодорхой гараг эрхсээр оноон нэрлэж эхэлсэн нь Өрнө, Дорно зүгт адил тархсан тул Ази, Еврoпын нэлээд хэлэнд өдөр болон гарагийн нэрс хоорондоо дүйдэг байна. Монголчууд ч бас "гараг" хэмээхэд тэнгэрийн эрхэс болон долоо хоногийн өдрийн аль алинийг ойлгодог билээ. ГАРАГ хэмээн бичээд байгаагийн маань учир нь бид кирилл бичгийг анх авахдаа ГАРИГ гэж буруу хэвшсэнээс болж жогорхойг нэрлэх буриад үгтэй андуурагдах болсноос зайлсхийж буй хэрэг юм. дэлгэрэнгүйБүс нутгийн тухай ойлголт  Бүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг. дэлгэрэнгүйМОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТҮҮХ  Модунь шаньюй 2200 жилийн тэртээ “Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн” хэлсэн үг хэзээ ч ач холбогдолоо алдахгүй билээ. Нутаг дэвсгэр бол хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтанд их чухал зүйл юм. Улс, үндэстэний оршин байх хамгийн том шалгуур газар нутаг байдаг бөгөөд оршин буй энэ газар нутаг нь тухайн улс, үндэстний түүхийн хөгжил дэвшил, мандал буурлыг тод томруун илтгэгч гол хүчин зүйл билээ. Тухайлбал, газар тариалангийн ач холбогдлыг сэрүүн бүсийнхэн халуун орны Индианчууд, Аброгениуд, Хүйтэн сэрүүн бүсийн нүүдэлчдээс илүү сайн мэддэг, энэ бүс нутагт түүхэн үйл явдлууд илүү эрчимтэй явагдаж Соёл Иргэншлийг бүтээн байгуулсан болой. “Хүний тавилан хүмүүжлээсээ, Улсын тавилан байршлаасаа” гэдэг зүйр үг байдаг. Тив эх газар, бүс нутаг, улс орон ямар өргөрөг уртраг, ямар орон зай эзэлж, бусад дэвсгэр, далайн тэнгис, уул нуруудаар аль хир алслагдан, хөрш ба зэргэлдээ улс, олон улсын зам харилцаа, хот сууринтай ямар харьцаатай оршихыг илэрхийлсэн газар зүйн ухагдахууныг газар зүйн байрлал гэнэ. Газар зүйн байрлалыг онцлог, үр дагаварыг үндэсэн математикийн, байгалийн, эдийн засгийн гэж хуваана. Тухайн улсын газар зүйн байрлалаар нь дараахь байдлаар авч үздэг байна. дэлгэрэнгүйДолоон бурхан од  Долоон бурхан буюу долоон өвгөн хэмээх одыг манайхан сайн мэддэг. Намар ба өвлийн улиралд тэнгэрийн хойд этгээдэд нэлээд доогуур, хавар зун бараг орой дээр шахуу өндөрт харагдана. дэлгэрэнгүйБаян-Өлгий аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд Баян-Өлгий нь Монгол улсын 21 аймгийн нэг юм. Төв нь Өлгий хот.
Газар зүй
Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эриний дөрөвдөгч галвын үеийн гол, мөрөн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойт хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг. дэлгэрэнгүйМОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ  Монгол улс Ази тивийн төв хэсэгт оршихдоо өргөргийн дагуу сунаж байрлах бөгөөд хойт өргөргийн 41о 351-аас 52 о091-ийн, зүүн уртрагийн 87 о44-аас 119 о56!-ийн хооронд 1564 мян.ам.дөр.км талбайтай, нутгийн баруун, зүүн цэгийн хооронд 2392 км, хойд, урд цэгийн хооронд 1259 км зайтай, дэлгэрэнгүйЭлсэлтийн Ерөнхий Шалгалтын материал 2006 он
Comments
|
|
hicheel
Сүүлийн бичлэгүүд
. shine fizickiiin bodlog uud hariataigaa
. shuleg
. shuleg
. shuleg
. shuleg
. soriluud
. big bang
. banzai
. түүх
. их сорил
. Философийн тухай
. График дизайн
. sin -ын теорем
. Газарзүй
. газарзүй
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
Бичлэг:
14 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн
|