Ангилал: газарзүй
Газарзүй
Хүн төрөлхтний аж амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшгийн эн тэргүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм. Зуд турхан, ган гачиг, үер ус боллоо гэхэд хэсэг бусагхан нутгийг л хамраад өнгөрдгөөс бус хүн зоны сэтгэл зүй, амь амьдралыг газар хөдлөлт шиг тэр чигээр нь хоосруулаад одох нь барагтай л бол үгүй. Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталба...